УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тодорхой хэмжээгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмж байгаа нь буруу биш. Харин үүнийг ямар эх үүсвэрээр нэмэх юм бэ гэдэг нь эрсдэл бүхий нөхцөл байдалд байна. Нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийн эхний хагас жилд гайгүй байсан. Сүүлийн зургаан сар унасаар байгаа. Энэ долоо хоногийн төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын гишүүд байр сууриа илэрхийлнэ.
Мөн Ковидын үеийн төсөв хаана байна вэ, ил тод байдал хаана байна вэ. Энэ зарцуулалт хэдэн төгрөг болсныг ч мэдэхгүй байна. Намын бүлэг хуралдаад Ковидын төсвөөр нийтийн сонсгол хийх бүлгийн шийдвэрийг маш яаралтай хангаж өгнө үү хэмээн албан бичиг явуулахаар боллоо" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)