УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Наадмын дараа замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хийнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг намар гэхэд 90 хувь руу оруулна. Метро бусад асуудлаар ТЭЗҮ боловсруулах талаар гаднынхантай ярилцаж байна.
92 мянган хүүхэд хотын төв рүү ирж байна. Ингэхдээ 100 мянган машинаар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэг рүү нь зөөж байна.
Өнгөрсөн жил том ажил эхлүүлсэн. Яг хамаатуулж байгаа 187 тэрбум бол холбоос замуудад зарцуулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)