УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Би чуулганы үеэр Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж ирсэн юм байна. Харин энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт "браво" гээд хэлчихье.
Ганц удаагийн цалин тэтгэврийн асуудлыг биш олон удаагийн цалин тэтгэвэр нэмэх боломжийг гаргаж өнгөрсөн хугацааны алдагдсан боломж далд эдийн засгийг ил болгож, шилэн тунгалаг төртэй байх, хулгайгүй төртэй байх, хариуцлагатай төртэй байвал ямар бололцоо байгааг гаргаж буй ажлын үр дүн харагдаж байна.
Нийслэлийн түгжрэлийг хэдэн хувиар бууруулах тооцоо гарсан бэ? Нөгөө талаар та бүхэн өндөр босго тогтоож байна. Төсвийн алдагдлаа яаж тооцоолж байна. Жил бүр 36 сая тонн нүүрс олборлож чадах уу" гэв.
Д.Батчулуун