УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалингийн зөрүү бол тэдний хамгийн бухимдалтай асуудал байдаг. Энэ удаагийн төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг ойролцоо ангилал, зэрэглэл рүү оруулах хоорондоо харьцуулагддаг болох тогтолцоог хийж өгсөн.
УИХ-ын гишүүдээс хүсэхэд тун удахгүй Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын цалинг нэгдсэн тогтолцоонд оруулж салбараар нь ялгаатай байдлаар нэмэгдүүлдэг биш нэгдсэн журмаар нэмэгддэг байдал руу орох ёстой.
Багийн засаг даргын цалин 1.250 сая төгрөг болгон нэмэгдэж байгаа. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд 50 насандаа тэтгэвэр тогтоолгож байгаа. Ээжүүдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл (6)