ХНХ-ын сайд Х.Булгантуяа төсвийн тодотгол өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын нийт хүүхдийн 91% нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Үлдсэн 9%-д хүүхдийн мөнгийг олгохоор болж байна. Хүүхдийн мөнгийг нөхөн авах хүсэлт гаргахаар E-mongolia систем ачааллаа даахгүй болж магадгүй. Тиймээс үлдсэн 9%-д хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг өөр төрлийн цахим системээр эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ.
Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй. Архивт бүх хүүхдийн мэдээлэл бий.
Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан, үүнээс нэг тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Сангийн мөнгөөр иргэдийн хүсэлтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ" гэв.