УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ.
Тэрбээр "Энэ заалтыг зөрчсөнөөр нь явах юм бол аюулгүй байдлыг хангахад хүндрэл үүсэх магадлалтай юм билээ. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ бид энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлыг сулруулахгүйгээр шийдээд явахад анхаарах ёстой. Миний хувьд хүний эрх хамгаалах талаасаа зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа. Тагнуул, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн байгууллагад хангалтгүй байгаа санагддаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд гүйцэтгэх ажлынхантай холбоо тогтоосон байж болзошгүй мэдээлэл сүүлийн үед гарч байгаа нь нууц биш.
Сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна, мэдээллээ зарж байна, шантаажилж байна, эрэмшиж байна. Гүйцэтгэх ажил хяналтаас гарч байгааг бид тодорхой харж байна. Хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг асуудал яригдаж байгаа” гэв.
Д.Батчулуун