УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Иргэдийн халдашгүй байдал, хувийн орон зайд нь халдахгүй байх эрхийг хангаж чадахгүй байгаа юм. Тусгай байгууллагууд өөрсдийн гэсэн программ хангамжтай байх ёстой. Гар утсыг хэрэгсэл гэж үзэх үү. Сүхбаатарын талбайд иргэд байнга үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байх ёстой шүү дээ. Гэтэл амыг нь барьж байгаа. Нөгөө хүмүүс нь арга ядаад Элчин сайдын яамдуудын гадаа очиж байна.
Үндсэн хуулийн цэц эцсээ хүртэл энэ байр суурин дээрээ байж чадах уу. Дохио зангаагаар л хөдөлдөг улс шүү дээ.
Иргэдээ төр засаг хамгаалж, эрхийг нь эдлүүлж чадахгүй бол буу эзэмших эрхийг нь өгөх хэрэгтэй. АНУ шиг. Үүнд ч тулж болно шүү. Төр засаг хамгаалж чадахгүй бол иргэд нь өөрөө өөрийгөө хамгаалдаг" гэв.
Д.Батчулуун