УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02, 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийлээ.
Тэрбээр, “Аливаа хуулийн заалт үндсэн хууль зөрчсөн байвал шууд түдгэлзэх ёстой. Түүнээс биш зөрчөөгүй байна гэж хэлчхээд ирээдүйд тэдгэлзүүлнэ гэдэг чинь бидэнд даалгавар өгөөд байна шүү дээ. Бид Цэцээс даалгавар авах ёсгүй. Бид сонгогдож гарсан ард түмний төлөөлөл. Хууль зөрчөөгүй бол тэрийг цэц түдгэлзүүлэх эрхгүй. Ирээдүйд ч, одоо ч бай хэзээ ч тийм зүйл байхгүй. Хаа нэгэн газраа шугам татаж Цэцийн хийх ажил, Их Хурлын хийх ажил гэж ялгаж салгахгүй бол бүрэн холилдоод байна" гэв.