УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02, 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Манайх шиг бүх хэргээ хянадаг дээд шүүхтэй улс байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх гэж үздэггүй болчихсон.
Шүүхийн бие даасан хараат бус байдал гэдэг бол шүүх шүүхээсээ, шүүгч шүүгчээсээ хараат бус байхыг хэлж байгаа. Дарга шүүхийн тогтолцоо манай улсад бүрдсэн.
Энэ шүүхийн дотоод дахь хараат бус байдлыг арилгах, онолын болон бусад чиг үүргээ улсын дээд шүүх хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг агуулгаар өөрчлөлт хийгдсэн. Энэ бол зөв зүйтэй өөрчлөлт болсон гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Одоо ч баталж байгаа. Тиймээс үүнийг боловсронгуй болгоод явья" гэв.
Д.Батчулуун