"Шувуу" ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Энэ үеэр иргэн Г.Ган-Очиртой холбоотой мэдээлэлд дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Иргэн Г.Ган-Очир эрх зүйт төр төлөвшсөн газар улстөржсөн мэдээлэл хийж байна. Би болон Франц улсын хууль сахиулах байгууллага битгий хэл, францчуудад ч нөлөөлж чадахгүй. Энэ хүн гэртээ байгаа хүмүүсийг гаднаас нь шатаах гэж завдаад оргон зайлсан хүн.
Энэ хүн ирж шалгагдах ёстой. Энэ бол бусдыг гэр бүлээр нь санаатай алахыг завдсан үйлдэл. Өөр олон үйлдэл бий. Европын улс руу орохдоо хил зөрчиж орсон.
Мөн Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргээр Франц улс хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ хүн газар гишгэж, гал үлээхээс бусдыг худлаа ярьж байгаа. Бидний зүгээс Монголд үйлдсэн гэмт хэргийг шалгах ёстой тул энэ хүнийг шилжүүлж өгөөрэй гэдэг бичгээ өгсөн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)