МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг М.Оюунчимэг танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн дарааллыг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж эхэлье гэж ярилцлаа. Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хууль гэж бий. Энэ нь үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад заалшгүй хэлэлцэх ёстой хууль. Дээрээс нь нэлээд ажиллагаа ихтэй хууль. Мөн ойрын өдрүүдэд Боловсролын багц хуулийг хэлэлцэж эхэлье гэж ярилцсан. Мөн нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ. Эдгээр том хуулийг төслүүдийг хэлэлцэхэд хариуцлагатай хандаж, шуурхай ажиллах зэрэгт бүлэг санал нэгдлээ.
Мөн бооцоот тоглоомын тухай хууль ажлын хэсэг гараад бэлэн болчихсон. Иймд энэ хуулийг хэлэлцэх тухай ярилцсан.
Дээрээс нь Эрдэнэт үйлвэрийн 100 тэрбум төгрөгөөр жорлонг шинэчлэх асуудал Боловсролын яамд маш удаашралттай, хангалтгүй явж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцсийн хариулт авч, эргээд бүлэгт танилцуулахаар тохирлоо" гэв.
Д.Батчулуун