Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон тухай болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дан үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх зүйл өөрчлөгдөнө гэж байхгүй. Эхний ээлжинд сонгуулийн хуулиа шинэчлэх, өөрчлөх шаардлага гарч байна. Зургаадугаар сарын 25-наас өмнө энэ хуулийг батлах шаардлага гарч байна. Журамд энэ хугацааг тодорхой заасан байгаа. Мөн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бол нэг жилийн өмнө өөрчлөлт оруулах ёстой байдаг.
Гишүүдийн тоо нэмэгдсэн учраас аливаа зардлыг боломжтой дээд хэмжээгээр бууруулахыг сонгуулийн тухай хуулиар зохицуулна.
Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэгүүдээс харахад сонгуулийн зардал дор хаяж 40-50 хувь буух ёстой. Зардал буурахтай холбоотойгоор хэвлэх материал, ухуулагчдийн тоо гээд зардлыг бууруулна" гэв.
Д.Батчулуун