УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, төрийн өмч рүү гар дүрэх, эзэнгүйдүүлэх, хийж чаддаг байсан ажлаа чадахгүй болсон. Арьс ширээ боловсруулдаг байсан, чадахаа больсон. Ард иргэдээ хоол хүнсээр хангадаг байсан, больсон. 33 жилийн хугацааны хулгай луйвраас салъя, улс төрд хулгай луйврыг байхгүй болгоё. Цоорхойг бүх талаар нь хаая гэдэг үүднээс өнөөдрийн энэ ажил хийгдэж байгаа гэж ойлгож байгаа.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. УИХ-ын гишүүдийн тоог 126-гоор батлах юм шиг байна. Чуулганы танхимаа яах вэ. Багтаж шингэх газар юу юм, бодож төлөвлөсөн зүйл байна уу. Одоогийн энэ парламентын танхимд 76-уулаа чүү чай багтаж байна, 50-иар нэмэгдэхээр сандал ширээнээс эхлээд нэмэх хэрэгтэй болно.
Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталбал УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдах ёстой. Хуулийн өөрчлөлтийн үр дүн жилийн дараа гарах байх. Хэрвээ бахь байдгаараа байх юм бол гишүүдийн тоог нэмсний хэрэг гарахгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)