УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар асуулт асууж, хариулт авлаа.
Намар сонгууль болно гэсэн яриа явсан. Олон ч улс төрчийг идэвхтэй болгосон. Хэвлэл мэдээллээс харахад заримдаа сонгууль болчихсон ч юм шиг санагдаад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа гэхэд намар сонгууль явуулна гээд хэсэг хүн гараад ирэх вий. 2024 он хүртэл бүрэн эрх хэрэгжинэ, хэзээ ч цаг хугацаанаасаа өмнө УИХ тарж байгаагүй. Батлагдаж байгаа болон дагаж мөрдөх хуулин дээрээ төрийг самарсан эсхүл сонгуулийг наашлуулсан ямар нэгэн зүйлийг хийх учиргүй. Тиймээс ажлын хэсгээс баталгаа авмаар байна. Цэц дээр нэг нь гомдол гаргахад намар сонгууль хийнэ, алдаатай болчихжээ гэх эрсдэл байгаа шүү. Баталгаатай хариулт сонсмоор байна.
Н.Энхболд: Миний өгсөн хариулт баталгаа болоод байдаг бол амар л байна. ҮХӨ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө гэдэг нь энэ намар сонгууль болохгүй гэдгийг баталгаажуулж байгаа нэг заалт байгаа юм аа.