УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Раднаасэдийн асуултад Н.Энхболд гишүүн хариулт өглөө.
Тойрог, жагсаалт гэж хоёр тусдаа сонгууль явуулах боломжгүй. Нэг удаа сонгууль явуулаад л их хурлаа бүрдүүлнэ. Ингэж байж их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал нь үүснэ. Тиймээс хоёрдсон ойлгомжгүй байдал үүсэхгүй.