УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Иргэд сонгогчидтой уулзахад “Гишүүдийн тоог 152-оос буулгасан нь сайн байна, гэхдээ 126 ч их байна.
УИХ –ыг 76 гишүүнтэй байлгаж болдоггүй юм уу” гэдэг асуудлыг хороо бүрт ярьж байна.
Хэрвээ 126-г багасгана гэвэл тойргоос сонгогдох 76–г буулгахгүй, пропорцианиалаас сонгогдох гишүүдийнхээ тоог бууруулаарай гэж захиж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)