Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эдийн засгийн боломж гарсан энэ цаг хугацаанд өрхийн, хувь хүний орлогын түвшинд дэмжлэг үзүүлэхээр төсвийн зарцуулалт хийх шаардлага тулгарсан байна. Энэ нь сонгуультай ямар ч холбоогүй.
1. Төрийн алба хаагчдын суурь цалинг нэмэгдүүлэхэд 986.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217.7 мянган төрийн алба хаагчид хамрагдана.
2. Тэтгэврийн зөрүүг арилгана. Дараа нь үнийн өсөлттэй уялдуулж, 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 394.6 тэрбум төгрөг зарцуулна. 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.
3. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд 167.2 тэрбум төгрөг зарцуулна.
4. Нийслэлийн замын түгжрэлийг шийдэхэд тодорхой мөнгө төсөвлөнө. Мөн нийгмийн халамжийн хэмжээг өсгөнө" гэв.
Сэтгэгдэл (4)