УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, үг хэллээ.
Иргэд тоо нэмэх асуудал дээ маш эмзэг хандаж байна. Өнөөдрийн тэгш бус байдал, авилга хээл хахууль, мөнгөний сонгууль, тогтворгүй засаглал гээд гал унтраах байдлаар аргацааж ирсэн энэ тогтолцоог засахын төлөө ЗГ-ын саналыг сонгуулийн тогтолцооны хувьд дэмжиж байгаа боловч энэ их тооны ард илүү шударга, улс орныхоо ашгийг эрэмбэлж чаддаг, ёс суртахуунтай төлөөлөгчийг сонгохыг иргэд хатуу шаардаж байна. Жагсаалтын цааны янз бүрийн ёс зүгүй хүмүүсийн төлөөлөл орж ирэх вий, тэр байтугай итгэхгүй байгаагаа хэлж байна.
УИХ-д суудалгүй намууд жагсаалтаа эрэмбэлж худалддаг мөнгөний сонгууль болох эрсдэл байгааг хэлж, шүүмжилж байна.
Иргэд сайхан амьдрах боломж, үр хүүхдийнхээ ирээдүйг бусдад алдах вий гэхээс эмээж байгаагаа илэрхийллээ. Иргэд, төр хоёрын хоорондын итгэлд маш их ан цав үүсжээ. Хулгайч гэж цоллуулж, ард түмэнтэйгээ уулзаж чадахгүй болтлоо ичгүүртэй болсон юм уу гэж байна. Үнэхээр улс орныхоо төлөө энэ шинэчлэлийг хийх гээд байгаа юм бол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад улс орон дэвжих нь үнэн л юм бол энэ торгон мөч дээр хамгийн наад захын улс төрийн соёл болох ард түмнээсээ уучлалт гуйж болдоггүй юм уу. Иргэдтэй хийх уулзалт иргэдийн төрдөө бухимдлаа илэрхийлэх талбар болсон байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (6)