УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид сүүлийн нэг жил ямар засаглалтай яваад ирэв. Параламентийн засаглал байхгүй болчихлоо. УИХ-ын гишүүдийн тал нь Засгийн газартаа ороод суучихсан. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих нь байхгүй өнөөг хүртэл явлаа. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн манаачтай нийлээд олонх нь хулгайлсан. Хэн ч юу ч дугардаггүй. Тойрогтоо хоёр удаа очиж, ард иргэдтэйгээ санал солилцлоо.
Найман жил 60-65 суудал өгөөд явуулчихсан. Найман жилийн үр дүнд нь гурван хүний хоёр нь ядуу болчихсон. Намууд төлөвшихгүй байна. Зүүний чиглэлтэй намууд олон жил төр барьсаар байгаад хулгай авлига гаарсан.
Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгоносон охидууд оруулж ирээд байна. УИХ сүүлийн нэг жил МАН-ын хэдэн нөхдүүдийн хуулийн хэлтэс шиг ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун