УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тавдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганаар ард түмэнд хандаж хэлсэн үгээ гишүүдэд ахин сонсгоод, "Энэ шаардлагын дагуу төсвийн тодотголыг долдугаар сарын 1-ээс өмнө хийж, цалин тэтгэвэрийг нэмэх шийдвэр гаргасан байна. Ард түмэн хүчтэй гэдгийг харуулсан та бүхэнд талархаж байна. Өнөөдрийн эрх мэдлийг зүгээр нэг өгч болохгүй, ард түмэн сонгуулиар бүх асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг харуулсан та бүхэнд баярлалаа" гэв.