УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид түүхэн хариуцлагатай шийдвэрийг гаргах гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хариуцлагатай хандах хэрэгтэй. Миний бие тойрогтоо хоёр удаа ажиллалаа. Нийт 900 гаруй иргэдтэй уулзлаа.
Иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоог нэмэхтэй санал нийлсэнгүй. Иймд миний бие үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Би нэг талаараа олон түмний төлөөлөл, тэдний мандатын эрхийг төлөөлж буй хүн.
Нийт уулзсан хүний 5-6 хүн л гишүүдийн тоонд эргэлзсэн байр суурь илэрхийлж байсан. Ясаа дундартал та бүхний төлөө зүтгэнэ гэж хэлчихээд тэдний эсрэг байж чадахгүй.
Улс орны хувь заяа доголдохгүй байгаасай хэмээн хүсэж байна. Би их бодлоо. Намайг дэмжиж буй олон түмэнд хоёр нүүр гаргаж чадахгүй. Цаг хугацаа бүгдийг шүүнэ. Бүх зүйл хязгаартай" гэв.
Д.Батчулуун