УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 78, намын жагсаалтаас 48 гишүүн сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэхүү хувилбарыг дэмжлээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх гэж байна.