УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ долоо хоногт Үндсэн хуулийн асуудал яригдаад батлагдчихвал ирэх долоо хоногт сонгуулийн тухай хуулийн хэлэлцэж эхэлнэ.
Сонгуулийн хуулийн хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан. Хоёр төслийг нэг төсөл болгон ажлын хэсэг ажиллаж байна.
Сонгуулийн хуулинд жагсаалтын асуудал, эмэгтэйчүүдийн квотын асуудал зэрэг олон асуудал яригдана" гэв.
Д.Батчулуун