Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг:
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгоно.
- Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ суурь тэтгэвэр тэтгэмж, суурь цалинг нэмж, зөрүүг арилгана. Эдгээр нэмэгдэлд 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай тул хийх болжээ.