МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ҮХӨ-ийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Тодруулбал, 78 нь мажоритар буюу тойргоос, 48 нь пропорциональ буюу намын жагсаалтаар 126 гишүүнтэй болохыг дэмжсэн юм.
Өнөөдөр 09.00 цагт эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийхээр товложээ.
Улмаар үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.