УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "2023 оны эхний дөрвөн сарын инфляц 11,3 хувь байсан. 70 сая малтай улсад махны инфляц өндөр байгаа нь инээдтэй асуудал. Нийлүүлэлтийн гинж алдагдаад байна.
Мөн 1072 хувьцааг амилуулмаар байна. Үүнийг хийх хамгийн хурдан механизм бол компанийн тухай хуульд заасанчлан алтан хувьцаа болгох.
Тус хувьцаа саналын эрхгүй ч татварын дараах ашгийн тодорхой хувийг авдаг болгомоор байна. Байгалийн баялгаа ард түмэндээ жигд хуваарилах хамгийн хурдан механизм энэ шүү. Мөн шил ажиллагааны хүрээнд Төрийн өмчийн компаниудын тайланг ил болгомоор байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9)