УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Би хүн амьтанд байтугай гадаад дотоод дахь томилолтод нэг ч төгрөг зараагүй сайд шүү. Нэг ч төгрөг зарцуулаагүй. Таван ажилтантай. 2022 оныг дуустал надад мөнгө байгаагүй. Засгийн газрын гишүүний цалин авдаг. Тэр нь УИХ-ын гишүүний цалингаас бага юм гэсэн.
Түгжрэлийн төсөв гэсэн ойлголт байхгүй. Би бол Ерөнхий сайдад туслах үүрэгтэй, тусгай үүргийн сайд. Бодлогын менежмент хийж байгаа болохоос төсөв хөрөнгө авч байгаа юм байхгүй.
Өнөөдөр түгжрэлээс болж алдагдал 13 их наяд төгрөг хүрчихсэн байгаа. Улаанбаатар хотын нэг жолооч жилд 10 сая төгрөгийн алдагдал үүрч байна. Хүн болгон түгжрэлд мөнгөө үрж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)