Тэрбээр "Төсвийн тодотгол хийх саналаа бэлтгэж, өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгт танилцууллаа. Бүлэг үүнийг дэмжлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэж хэлэлцэнэ. Маргаашдаа багтаж 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.
Нэгт, хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхэд бүрд өгөхөөр болсноос гадна өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа. Мөн цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр боллоо. Гэхдээ энэ удаад хавтгайруулан нэмэх биш, зарим цалин тэтгэмжийн зөрүү, тогтолцооны гажуудал энэ бүхнийг цэгцэлнэ.
Суурь цалингийн хэмжээнд өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийн үр дүнд 1.3 их наядын нэмэлт төсөв шаардлагатай болж байгаа. Өнгөрсөн онд ЗГ-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хатуу бөгөөд шийдэмгий арга хэмжээнүүдийг авсан. Үүний үр дүнд 2022 оны төсвийн баланс 1.5 их наядаар сайжирч гарч ирсэн байгаа. Төсвийн алдагдал буурсан. Вальютын нөөц нэмэгдсэн. Төлбөрийн тэнцлийг -1.5 тэрбум доллар гэж тооцоолж байсан бол 50 хувиар буурч гарсан. Эхний улиралд нэмэхтэй гарлаа. Хамгийн том үр дүн бол гадаад өрийн эрсдлээс болж Монгол улс маань дампуурлын ирмэгт ирээд байсан бол одоо бүрэн гарсан. Төсвийн орлого эхний улирлын байдлаар 337 тэрбум төгрөг давсан байна. Үүнийгээ цаашид хадгалах нь чухал байгаа. Ингэж чадвал тодотголоо хангаж, төсвийн орлогоо бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Зорилтот халамжийн чиглэлд буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийг 325 мянга болгоно, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ээжид очдог 83 мянган төгрөг 255 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг. Үүнд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэнэ. Цалингийн шинэчлэлийг 7 сарын 1 болон 10 сарын 1 гэсэн хоёр үе шаттайгаар хийнэ. " гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)