Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126 болгохыг дэмжлээ. Гэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар оруулж ирэхийг дэмжсэн юм. Өнөөдөр болон маргааш болох чуулганы нэгдсэн хуралдаанаар ч энэ байр сууриа хадгалж, ҮХӨ-ийн асуудлыг шийдвэрлэж дуусгах хэрэгтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Сэтгэгдэл (1)