Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Хөгжлийн банк", "Нүүрс"-ний гэх тодотголтой хэрэг шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар мэдээлэл өглөө.
ШЕЗ-ийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ч хэрэг шилжээгүй. Харин прокурорын байгууллагын саналаар шүүхээс 23 иргэнд цагдан хорих, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Одоогоор төрийн дээд албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Прокурорын саналаар шүүхээс нэр бүхий төрийн албан тушаалтанд хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэв.
Сэтгэгдэл (2)