Засгийн газрын авлигатай тэмцэх "Шил" ажиллагааны хүрээнд 4 тусгай сан болон 9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны хоорондох орлого, зарлагыг мэдээллийг ил тод болгожээ. Өнгөрсөн оны жилийн эцэст 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд санхүүжилт олгосон байна.
Ирээдүйн өв сангийн хувьд 2022 оны жилийн эцэст хуримтлал нь 22.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Хүүхдийн мөнгөнд өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг зарцуулжээ.
Сангийн яаманд харьяалагддаг Төсвийн тогтворжуулалтын сан 2022 оны жилийн эцсийн байдлаар хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төсвийн алдагдлыг нөхөх замаар улсын төсвийг тогтворжуулж, бусад орны адилаар төрийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн Засаг даргын захирамжаар олгосон газар олголтын мэдээллийг ил болгосон. Нийт 310503 газар олголтын мэдээллийг ил болсон" гэв.
Сэтгэгдэл (4)