Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгох саналаа танилцуулсан. Тэгвэл үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг лхагва гарагт эхлүүлэхээр төлөвлөжээ.
УИХ энэ долоо хоногт лхагва гараг хүртэл дараах хуваарийн дагуу хуралдах юм.
Даваа гарагт
10.00 цагаас Төсвийн байнгын хороо
- 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо
- 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
Мягмар гарагт
10.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана
14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
- 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл
Лхагва гарагт
09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо
- Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-нд өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан