ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сургалтын тэтгэлгийн гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгоно. Мөн төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна. Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийн зардал ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.
Орос-Украины дайнтай холбоотойгоор навигацийн орлого буюу агаар ашигласны төлбөрийн орлого буурснаар орон тооны цомхтгол хийх бодлого барьж байгаа.
Буянт-Ухаад сургалтын төв байгуулан нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадад өндөр зардлаар бус дотооддоо бэлтгэх боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 5 улсын 135 нисдэг, өдөрт 20 гаруй нислэг хийгдэж байна. Цаашдаа Тайланд, Вьетнам, ОХУ-ын онгоц нисдэг болно. Тун удахгүй АНУ-ын онгоц Монгол Улсад буудаг болох бололцоо боломжийг бүрдүүлнэ" гэв.