Засгийн газрын таван сангийн мэдээллийг нэмж ил болгож байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Засгийн газрын 25 тусгай санг нээлттэй болгох ажлыг өнгөрсөн хугацаанд хийж байна. Бид мэдээлэл хариуцагч нараас мэдээлэл ирүүлэхийг шаардаж ажиллаж байна. Зургаадугаар сарын 1-нд Засгийн газрарт танилцуулна. Өнгөрсөн хугацаанд 9 санг нээлтэй болгосон.
Өнөөдөр Байгаль орчин уур амьсгалын сан, Шинжлэх ухаан технологийн сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан гэсэн Засгийн газрын таван санг нээлттэй хүргэж байна.
Спортыг дэмжих сан мэдээлэл огт ирүүлээгүй байна" гэв.
Өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд нийтэлсэн
- Боловсролын зээлийн сан
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
- Нийгмийн халамжийн сан
- Нийгмийн даатгалын сан
- Соёл урлагийг дэмжих сан
- Улсын авто замын сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Хүүхдийн төлөөх сан
- Байгаль орчин уур амьсгалын сан
- Шинжлэх ухаан технологийн сан
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Кино урлагийг дэмжих сан
Мэдээлэл бүрэн ирүүлсэн
- ЦХХХЯ бүх нийтийн үйлчидзгээний үүргийн сан
- ЭМЯ Эрүүл мэндийн даатгалын сан
- Сангийн яам
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Засгийн газрын нөөц сан
Нэмэлт мэдээлэл ирүүлэхээр ажиллаж байгаа
- БШУЯ Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
- ЭМЯ Эрүүл мэндийг дэмжих сан
- Сангийн яам, Ирээдүйн өв сан