Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын таван "ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт нэг их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг. Сүүлийн үед зөвхөн гадаадын их дээд сургуульд суралцсан иргэдийн мэдээлэл л олны анхаарлыг татаж байна. 1997 оноос хойш гадаадад суралцсан бүх хүүхдийн мэдээлэл ил болгосон. Өнгөрсөн хугацаанд төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байсан.
Сүүлийн үед гадаадад сурч байгаа оюутан, хүүхдүүд, тэдний эцэг эх утсаар хандаж "Цаашдаа сурах хэрэг байна уу" цаашлаад хүүхэд нь амиа хорлох талаар ч ярьж байна гэдгийг хэлсэн. Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй.
Нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь албан тушаалаар яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.
Сургуулиа төгсөөд 5 жил ажиллан, НДШ-ээ төлсөн бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч нийгмээс ирэх шаардлагыг биелүүлэхээр зарим нь эхнээсээ төлж эхэлсэн" гэв.
Сэтгэгдэл (17)