Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаягасан танилцууллаа.
Тэрбээр "Эмээлтийн аж үйлдвэрийн парк"-ыг байгуулах шийдвэр албан ёсоор гарлаа. Энэ асуудал 2019 оноос хойш судлагдаж ирсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, гол усны бохирдлоос сэргийлэх, хортой химийн бодис ашиглаж байгааг мэргэжлийн түвшинд цэвэршүүлдэг байх зэргийн зорилгыг тавьж тухайн төслийг эхлүүлж байсан. Түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас төсөл амжилттай хэрэгжих нөцөл боломж нь бүрдэхгүй өнөөдрийг хүрсэн. Олон улсын байгууллагын судалгаагаар 21 аймагтайгаа авто замаар холбогдсон төв цэг буюу Улаанбаатар хоттойгоо ойрхон байснаар ажлын байр бий болгох, үр ашигтай ажиллах нөхцөл бол илүү хангагдана гэж үзсний үндсэн дээр энэ асуудал шийдэгдэж байна" гэлээ.