Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төвлөрлийг сааруулах, Монголд зочлох жил гэсэн хоёр том бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргасан. Гадаад нислэг маш сайн сэргэсэн. 30 гаруй чингэлэг нислэг хийдэг байсан бол 100 гаруй нислэг үйлдэж байна.
Дотоодын нислэгт МИАТ компанийг оролцуулна. Ингэснээр дотоодын нислэгийн тариф 2-2,5 дахин буурах боломжыг бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 2-3 аймагт тогтмол нислэг үйлдэж байна. МИАТ компани нислэг үйлдэж эхэлснээр есөн аймагт нислэг үйлдэх боломжтой болно.
Долоодугаар сарын 1-нээс эхлэн нислэг үйлдэж эхэлнэ. Хамгийн өндөр үнэтэй нислэг бол Баян-Өлгий аймагт 1,7 сая төгрөгөөг нисдэг. МИАТ компани ниссэнээр 800-900 мянган төгрөгөөр нисэх боломжтой. Дотоодын нислэгийг сэргээх томоохон шийдвэрийг өнөөдөр Засгийн газар гаргалаа" гэв.
Д.Батчулуун