Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 24-ний ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар,
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.