"Иргэн бол хүч залуусын санаачилга"-аас Боловсролын зээлийн санд хяналт, шалгалт хийх талаар УИХ-ын дарга болон нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нарт хүсэлт гаргаж байна.
М.Төртогтох хэлэхдээ, “Монголд байдаг бүх сан, тэр дундаа Боловсролын зээлийн сангийн хулгай луйвар ил боллоо. Төсвийн 20 гаруй хувийг боловсролд зарцуулж байна. Төсөвлөсөн жаахан мөнгө нь хулгайд алдагдаж, хэрэгтэй хүндээ очдоггүй ийм жишиг тогтсоор уджээ. Тухайн санг 20-25 жилийн өмнөөс тонож эхэлсэн нь ил боллоо. Тэр дундаа улс төрд нөлөө бүхий мэдээлэлд ойр албан тушаалтнууд, үе үеийн Боловсролын сайд нар хүртэл холбогдсон байна. Миний хувьд АНУ-д суралцаж байх хугацаандаа өдрийн 2-3 цагийн ажил зэрэг хийж, арай гэж сургалтын төлбөрөө төлдөг байсан. Хүний нутагт ЭСЯ нь тоохгүй, төлбөрөө төлөхийн тулд өдрийн 80 хувьд нь ажилладаг байлаа. Миний адил мянга мянган залуус ийм жишгээр явсан. Гэтэл албан тушаалтнуудын хүүхдүүд бидний сурах, хөгжих боломжийг хулгайлсаар өдийг хүрчээ. Тэгэхээр хулгай хийсэн, БЗС-тай холбогдсон бүх албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэхийг хүсэж байна. Өөрсдийгөө илчил, тайлбар хий. Хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулж, ард түмний өмнө тэдний хэргийг шүүхийг шаардаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (10)