"Иргэн бол хүч залуусын санаачилга"-аас Боловсролын зээлийн санд хяналт, шалгалт хийх талаар УИХ-ын дарга болон нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нарт хүсэлт гаргаж байна.
Б.Өлзийтогтох хэлэхдээ, "Би АНУ-д сурсан. Зээл хөөцөлдөөд авч чадаагүй. УИХ-ын 2022 оны 7 сарын 5-нд батлагдсан УИХ-ын тухай хуулиар Монгол улсын иргэн нэг асуудлаар улсын их хурал дээр хяналт шалгалт явуулах эсвэл нээлттэй сонсгол хийх саналаа гаргаад 30 хоногийн дотор 70 мянган иргэн дэмжих юм бол УИХ нээлттэй сонсгол явуулах, хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийг олон нийтэд сурталчилдаггүй байсны гор өнөөдөр гарч байна. Иргэдэд ийм том боломж байгааг хэлэхгүй байгаа цаад шалтгаан нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах бүх өмч хөрөнгийг цөлмөчихсөн, идчихсэнтэй холбоотой юм байна. Тиймээс иргэний хувьд энэ саналыг бид гаргаж байгаа юм. Өнөөдөр манай УИХ-ын гишүүдэд хийх ажил олдохгүй байна. БЗС-ийн асуудлыг хэдэн өдөр шуураад мартаж болохгүй. Энэ асуудал парламентад яригдах ёстой" гэв.
Сэтгэгдэл (4)