Сүхбаатарын талбайд өчигдөр жагсаал цуглаан болж, зарим иргэн төв талбайдаа өглөөг угтжээ. Урд шөнө нийслэлд 8 хэмийн дулаан байж. Өнөө өвөл жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн төв талбайд хоносоныг бодвол зуны эхэн сар гарсан тул харьцангуй дулаан хоносон юм, тэд. Нэг хэсэг нь нойрсож чадаагүй бол АН-ын гишүүн Л.Гүндалай мишок, гудас авчиран Сүх жанжиныхаа хөшөөг нөмөрлөн тухгүй боловч дуг хийгээд авчээ. Иргэдийн дэмжлэг бага байгаа ч тэд тэмцэлээ өндөрлүүлэхгүй гэлээ. АН-ын гишүүн Л.Гүндалай өглөө сэрэнгүүтээ өөрийн цахим хаягтаа “Талбай дээр унтана гэж зүүдэлсэн ч үгүй явлаа” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (3)