Боловсролын зээлийн сангаас олгосон зээл болон чөлөөлөлт, эргэн төлөлтийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" хамгийн түрүүнд БЗС-ийн мэдээллийг ил болгосон. Тус сангаас нийт 1.2 сая хүүхэд зээл авсан байна. Энэ их том тоо. Гурван хүний нэг нь энэ сангаас зээл авсан байгаа юм. Үүний 3000 нь гадаадын их, дээд сургуульд суралцсан байна. "
Нэгдүгээрт, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд таван төрлийн хууль нөлөөлдөг. Иргэний, Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль мөн ЗГ-ын 347 болон 346 дугаар тогтоолууд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн.
Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Нийт 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна. Зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохгүй бол хуулийн хүрээнд үе үеийн сайд нар тушаал гаргаж, гэрээний үүргээ биелүүлдэг зохицуулалттай.
Түүнчлэн 2 мянган мэдээлэл устсан. 900 нь байгаа юм билээ. Боловсролын зээлийн сангийн архивт байсан мэдээллүүд устгагдсан байгаа юм. Эргэн төлөлтийн тухайд, нийт 248 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдэж байна. Түүнчлэн зээл авсан хүүхдүүдийн мэдээлэл Монгол банканд бүртгэгдэж байгаа.
Дүгнээд хэлэхэд, О.Батнайрамдалын хийсэн мэдээлэл бол улс төрийн зорилготой, улс төрд тодрох гэсэн нялхсын өвчин байлаа. Шилэн мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглах нь буруу.
Тэтгэлэг нь олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдийн тэнцсэн сургуульд нь шууд явуулдаг зохицуулалттай. Тиймээс ард иргэдийг зөв ойлгоосой гэж хүсэж байна. Эцэг эх нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэнэ гэдэг амаргүй" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (10)