УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Н.Учрал: "Ах нар өнгөрсөн гучин жилд амьд ертөнцийг эзэлчихсэн, юу ч үлдээгээгүй юм билээ. Бидэнд ядаж виртуал ертөнцийг үлдээчхээч, бид тэр ертөнцдөө ажиллаж, амьдаръя гэдгийг залуус хэлж байна. Ядаж шүү. Тиймээс 2024 онд Инновац, цахим бодлогын байнгын хороо мэргэжлийн инженер, мэдээлэл технологийн салбарын төлөөлөл болсон их хурлын гишүүдээс бүрдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Улс төрийн намуудаас тэр дундаа парламентад суудалтай намын дарга нар аа сонгуулийн хуулин дээр ширлэхгүй шүү. Сонгуулийн хуулийн үеэр ширлүүлэхгүй шүү. Нийгмийн бүлгүүдийг оруулж ирэхгүй бол энэ өөрчлөлт чинь үр дүнд хүрэхгүй. Салбар бүрийн төлөөллийг оруулж ирэх гэж өөрчлөлтийн тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа болохоос 50 хүнд их хурлын гишүүний албан тушаалыг өгөх гэж 126 болгоогүй гэдгийг үргэлж санаж явах ёстой. Тийм учраас ажлын хэсгийнхэн хэлээрэй, шаард. Сонгуулийн хуулин дээр хатуу байна шүү" гэлээ .
Н.Энхболд: Сонгох нь сонгогчдын эрх. Түүний төлөө саналаа шаардах эрх байхгүй. Тиймээс зөв төлөөллийг багтаасан хүмүүсээ оролцуулсан, зөв жагсаалтыг тухайн нам гаргах хэрэгтэй.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)