УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин үг хэллээ.
Тэрбээр "Ард түмний амь амжиргаа хүнд, орлого бага, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн эдгээрийг дагаад иргэдийн маань сэтгэл санаа тогтворгүй, уур бухимдалтай ийм цаг үеийн амаргүй нөхцөл байдалд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байна. Иргэд тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжсэн. Гэхдээ чанарын өөрчлөлт гарах уу гэх хэрсүү асуултыг биднээс асуусан. Тоог нэмээд одоогийн байгаа төр засгийн нүүр царай, түүнийг бүрдүүлж байгаа хүмүүсийн ухамсар өөрчлөгдөх үү гэсэн асуудлыг ярьж байна. Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бид сүүлийн 31 жилд бүрдүүлж чадаагүй. Ард түмэн ҮХӨ-ийг ярих манатай байдалд байна. Тогтолцооны өөрчлөлтөө чанартай болгоё гэвэл амь амжиргааных нь асуудалд яаралтай анхаарах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (3)