УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Та нар ард иргэдийг дэмжсэн юм шиг л яриад байх юм. Тийм зүйл ерөөсөө байхгүй. 80 хувь нь дэмжсэн ч гэх шиг. 1600 хүнээс 50 нь л гараа өргөж байна. Ийм байхад л харалган байдлаар хандаж байгаад гүнээ харамсаж байна. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гишүүдийг орон нутагт очиход нь цалин, тэтгэврээ л нэмүүлж ав" гэлээ.
Сэтгэгдэл (1)