Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хууль гэдэг нийгэмд болж байгаа харилцааг муужруулж биш сайжруулж байх ёстой. Ард иргэдийн хувьд 152 гэсэн тоонд мэдээж дургүй байна.
Гэхдээ сайн өнгийгөөд харах юм бол энэ тоондоо ч биш удирдаж байгаа хүмүүстээ сэтгэл ханамжгүй байдал, дээрээс нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, амжиргаа дордсон, ядуурал руу орсон байдалдаа уур нь хүрч бухимдлаа энэ тоо руу гаргаад байна.
Монголчууд төрдөө хайртай, төрдөө залбирдаг ард тзмэн. Тэгэхээр эрх барьж байгаа бид бүхний арчаагүй, олхиогүй байдал л бухимдалд хүргэжээ гэж би бодож байна. Монголчууд нүүдэлчин ард түмэн, тиймээс өөрчлөлт шинэчлэлтэд ч таатай ханддаг.
1992 онд үндсэн хууль гэх будаг нь ханхалсан машиныг унаад гарсан. Сайн сайхан зүйл байсан. Ахиц дэвшил байгаа. Өнөөдөр 31 жил унасан машин маань хуучирлаа. Мотор, юм хум нь суларлаа, бензин тос их иддэг боллоо.
Бидэнд өөрчлөлт хэрэгтэй. Тэр нь тогтолцооны өрчлөлт байх болов уу. Ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө явах ёстой гэж бодож байна. Холимог тогтолцоон дээр бол ард иргэдийн айдаг нэг л зүйл байгаа. Хулгайч авилгачид нь жагсаалтын ард нуугдаж, хаалгаар гаргаад хаяхаар тооноор ороод ирнэ гэж байгаа юм. Ингэхгүй гэвэл ард иргэд айхгүй. АН бол тооноо торлоно, хулгайчдыг оруулахгүй. Удирдлагуудад сануулж хэлэхэд ард иргэдийнхээ итгэлийг битгий алдаарай. Юм зөв гольдролдоо орох юм бол ард түмнийг гар газар, хөл хөсөр амьдруулах амархан" гэлээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)