УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид зөвхөн өнгөрсөн, бас өнөөдрөө харж шийдвэр гаргах бус ирээдүйгээ харж шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байсан. Гэхдээ УИХ, нэг намын шийдвэрээр дагаж явах учиргүй учраас ард иргэдийн саналыг тусгаад, мөн их хуралд суудалтай намуудын байр суурийг хүндэтгээд явах нь зүйтэй. Авилга хулгай өсөөд байгаа нь гишүүдийн тоо цөөхөн байгаатай холбоотой. Хүн амынхаа тооноос үл хамааран 120-оос дээш гишүүнтэй байдаг, ийм л байдлаар бүгд ажиллаж байна.
Тиймээс энэ тоог буулгах юм бол өөрчлөлт хийгээд хэрэг байхгүй. Тэгсэн тохиолдолд өнөөдрийн хулгай, ядууралтайгаа л цааш явна гэсэн үг. Бодлого ярих ямар ч боломж байхгүй, хөгжил ярих ямар ч боломж байхгүй. Өнөөдрийн тогтолцоогоор бие биенийгээ харлуулдаг, бие биедээ дэгээ тавьдаг, хоцрогдсон харанхуй, хөмөрсөн тогоон доторх хаалттай эдийн засагтай, ядуу буурай, авилгад идэгдсэн улс хэвээрээ л байна, өөрчлөгдөхгүй. Энэ бол дэлхийн түүх юм. Дахин тооны асуудал сөхөгдөж гарч ирэх юм бол ХҮН нам хүлээж авахгүй.
Бид одоо 60\40 харьцаа болон гишүүдийн тоог 126 болгох асуудлыг дэмжээд явж байгаа" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (19)