УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн иргэдийн байр суурийг уламжиллаа.
Тэрбээр "Сая үндсэн хуулийн асуудлаар тойрогтоо ажиллаад, долоон газар очиж, 600 гаруй хүнтэй уулзалт хийлээ. Иргэд маань мэдээлэл сайн авсан байна. Ер нь гурав дахиа өөрчлөх гээд байна шүү гэдгийг нэлээн ярьж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа хүн алга. Нэгээр ч нэмж хэрэггүй гэсэн саналыг хэлж байна. Намын жагсаалтыг мөн дэмжихгүй байна. Гол хардалт нь олны итгэл даахгүй, нэр хүнд муутай улс төрчдийн орогнох газар болно гэж хэлж байна. Намын жагсаалтаар хүн гарах юм бол бидний сонгоогүй хүн явж байна л гэх юм байна. Би олон түмний элч болж байгаа хүний хувьд тэдний саналыг дагана. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй. Ард нийтийн санал асуулгаар шийдье гэсэнд санал нэгтэй байна. Ингээд хүчээр шийдлээ гэхэд сонгуулийн үр дүн ямар байх, дараа нь ямар асуудал үүсэхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.
М.Дэвээ