Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг энэ сарын 22-ноос тавдугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар тогтоолоо. Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллаж,энэ үеэр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгох саналаа танилцуулах юм. Иргэдийн саналыг бүлэгт танилцуулж, тавдугаар сарын 30-ны өдрийн мягмар гарагт гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.