УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монголын эдийн засаг хоёр хөршөөс хамааралтай. БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 5 хувь, ОХУ-ын эдийн засаг 2.2 хувь, АНУ 1 нэг гэдэг тооцооллыг ОУВС-аас гаргажээ. Дэлхийн эдийн засагт гөрч буй эерэг нөлөөнөөс хамаараад манай улсын хувьд эерэг нөлөө гарах нь.
Манай эдийн засаг 2024 онд 6.5 хувийн өсөлттэй гарахаар байна. Харамсалтай нь энэ өсөлт нэмэгдсэн өсөлтөд суурилдаггүй, үнийн өсөлтөөр илэрхийлэгддэг. Эдийн засгийн өгөөж улсад, ард түмэнд байдаггүй. 2024 онд хоёр том эрсдэл байна. Нэгдүгээрт, инфляци, хоёрдугаарт дефольт байна.
Эдийн засгийн өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайгаас хамаарч байна вэ? Бүтээмжийн өсөлт нь хэд байна вэ? Төсвийн орлого давж биелээд байдаг тэнцвэржүүлсэн орлого 1.1 их наядын ашигтай гарсан. Өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наядаар давсан" гэв.